豆瓣
扫码直接下载
读过 Дорно этгээдэд долоон удаа
````` Дунгаан(回民?) нар тооны хувьд олон, дайнд хэзээ ч ялагдахааргүй байсан боловч хятад, манж нар харин муу санаа, заль мэхээрээ хавьгүй илүү юм. Ийм аргаар тэд босогчдыг буулгаж авчээ. Дунгаанчуудын олноороо үрэгдэж, хот тосгон нь балгас болон хоцров. Дунгаанчуудын түүх энэ бөлгөө. Дунгааны дайны сүйдсэн хот тосгодын балгас, ул мөр байнга таарна. Тийм газруудад түр зогсож, музейд тавьчихаар эд өлгийн юм, хад чулууны бичиг сэлт хайж үзье гэхээр Аршаа учиргүй айна. Нэг тийм газар, гудамж талбай байсан ул мөр нь харагдсаар атал Аршаа сүг сүнстэй газар гээд халгаасангүй. Энд хоносон хүг төөрч оддог гэнэ. Юу гэвэл, оройдоо их сайн унтах боловч шөнөдөө сүнс сүгтэй учирдаг ажээ. Зүүдэнд нь хот яг зуу зуун жилийн өмнөх хэвээрээ босож, гудамж захууд дуу шуу орон амилж, эргэн тойрон баяр гунигийн дуу хоолой сонстон, бараа наймаалцах хүмүүсийн үнэ тохиролцож яриа хадаж эхэлнэ. Унтаж буй хүний сүнс нь өнгөрсөн тэр бүх явдлыг сонсож мэдрэх боловч бие нь харин босож чадахгүй хөшин хэвтсээр байдаг гэнэ. Тэмээн жин ирж, хүмүүс 《 Босооч, зам тавь гэм》, 《 Тэнэг юм уу, дайруулж үхэх нь үү》гэх мэтээр хашгирна. Энэ үед унтаж байгаа хүн сэрсэн ч гэсэн өнөөх дуу хоолойг сонссоор байдаг гэх. Тэгээд босон харайж, эргээд хэзээ ч хэвийн байдладаа ордоггүй гэнэ. Хэрэв сэрэлгүй, зүүд шүү дээ хэмээн унтсаар байх аваас зүүднийхээ жинд дайруулан, галзуурдаг ажээ. 引自第157页
> Orchlon的所有笔记(10篇)
表示其中内容是对原文的摘抄