Г. Й. Рамстедт 与蒙古
Цагаан цайлган монголчууд нь шударга, нөхөрсөг, бусдад тус дэмч байхыг байнга бодож явдаг хүмүүс болох мөөртлөө өөрийн нутаг орныхоо үүх түүхийг мэдэхгүй, бүр тоох ч үгүй нь жигтэй гэж шударгаар үнэлдэг нь зарим уншигчийн хувьд зохиогч нь өрнө дахины соёл иргэншлээрээ онгирон нэгэн хэмээн таагүй сэтгэгдэл төрүүлж мэдэх боловч яг үнэн хэрэгтээ Г. Й. Рамстедт бол монголын үнэнч анд болохыг бүр сүүлийн хэсэгт орохоор сайн мэдрэх болно.
Эл ном нь дорнын хэл соёлын тухай аяллын тэмдэглэл болох төдийгүй монголын түүх, тусгаар тогтнол зэрэг эгзэгтэй цаг үеийн өөр өнцгөөс нэлээдгүй мэдээлэл олж уншихыг энд онцолъё.
© 本文版权归作者 Orchlon 所有,任何形式转载请联系作者。
有关键情节透露